Monday, November 4, 2013

мэдээ
"Номын санд суумаар байна" тайван жагсаал боллоо PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 10 October 2013 00:00
Чингисийн талбай дээр өнөөдөр "Бид номын санд суумаар байна" хэмээх тайван жагсаал боллоо.

Тус тайван жагсаалыг "Номтой нөхөрлөе" клубын залуус зохион байгуулсан бөгөөд тэд номын сангийн хүрэлцээ муу байгааг эсэргүүцэж энэхүү жагсаалыг хийхээр болсон байна.
Тэд 30 минутын турш залуус талбай дээр ном уншиж, чимээгүйгээр эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Эдгээр залуус нэгэн дуугаар “Бид номын санд суумаар байна, 21 мянган төгрөг тарааж чадсан. Номын сан барьж чадна биз дээ ? хэмээн шаардаж байлаа.
дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Эх сурвалжийг: http://www.medee.mn/main.php?eid=37762









 
Хил гааль дээр хураагдсан судрыг хүлээлгэн өглөө PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 27 September 2013 00:00
Өнгөрсөн оны зургаадугаар сард Буян-Ухаагийн гаалиар хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан төвд ном судрыг Үндэсний номын санд өчигдөр хүлээлгэн өглөө.

Уг ном судрыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх түүх соёлын дурсгалт зүйлсийн зэрэглэл тодорхойлох мэргэжлийн зөвлөлөөс зэрэглэлийг тодорхойлон шалган баримтжуулжсан бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам чиг үүргийнхээ дагуу Үндэсний номын санд нийт 128 ширхэг соёлын баримтат өвийг хүлээлгэн өгч байна.
Үүнээс 10 ширхэг нь түүх соёлын үнэт зэрэглэлд хамаарах алтаар бичсэн Доржжодба, Цэнд, Жүгдэрнамжил, Санжодмонлам, Хорин нэгэн Дара эх зэрэг судар байгаагаас Доржжодба нь зурмал бурхантай алтаар бичжээ6

Мөн ердийн дурсалд хамаарах 118 нэрийн ном нь Сандуйн жүд, Алтангэрэл, Жадамба зэрэг судар багтаж байна. Ц.Оюунгэрэл сайд болон Үндэсний номын сангийн захирал Х.Чилаанжав нар Хан –Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр хураагдсан түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлтэй 118 ширхэг бүгд 128 ширхэг судрыг хүлээлгэн өгөх албан протоколд гарын үсэг зурсан юм.

Үндэсний номын сан эхлээд эдгээр судар, номуудыг нэг бүрчлэн тоолох бөгөөд /ном тус бүрийн хуудасны тоог гаргах гэх мэт/ үүний дараа тоос шороог нь цэвэрлэхээр ариутгалын аппаратад хийнэ. Дараа нь номын сангийн данслагчид эдгээрийг данслан харъяалагдах фондод нь хувиарлах юм.
дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
 
Номын баяр 2013 хөтөлбөр PDF Print E-mail
Written by Administrator   
Monday, 16 September 2013 00:00
Номын баяр -2013”
ХӨТӨЛБӨР
Хугацаа: 2013 оны 09 дүгээр сарын 21, 22 -ны өдөр
Хаана: Монгол Улсын Үндэсний номын сан
Хүүхдийн номын ордон
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
Уриа: Номын аялалд гарцгаая
09 дүгээр сарын 21. Бямба гараг
10.00-10.30 Нээлтийн ёслолын үйл ажиллагаа
Үндэсний номын сан
10.30-16.30 “Монголчуудын номын өв соёл” үзэсгэлэн
Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей”
10.30-11.30 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
11.30-17.30 www.book.mn нээлт
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
11.30-12.30 EBSCO, Springer хэвлэлийн газруудын танилцуулга, сургалт
Хүүхдийн номын ордон Герман уншлагын танхим
12.00-14.00 “Номын ач тус” онол практикийн бага хурал
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
14.0 -17.00 “Цаас ба хэвлэлийн технологи” танилцуулга сурталчилгаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
14.00 -17.00 “Тэргүүний уншигчдын өдөрлөг”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
14.00-16.00 Шинэ номын сурталчилгаа: нээлттэй микрофон
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
15.30-17.00 “Шидэт номын найзууд” зохиолын дүрийн тоглолт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
16.00-17.10 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
16.30-18.00 “Ярьдаг ном”: харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын
сангийн үйлчилгээний танилцуулга
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
10.30-18.00 “Дугуйтай уншлага”, “Богцтой уншлага”, “Зөөврийн уншлага”
үйлчилгээ - Үндэсний номын сан
9 дугаар сарын 22 өдөр. Ням гараг
10.30-11.30 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
10:00-11.30 Гадаадын номын сангуудын туршлага –сургалт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
11.00-17.0 Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
11.00-17.0 “Номын хавтас, дизайн” танилцуулга сурталчилгаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
12.00-13.00 “Шидэт номын найзууд” зохиолын дүрийн тоглолт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
11.30-13.30 Хүүхдийн зохиолч-уншигчдын уулзалт
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
14.00-17.00 “Цахим ном”-ын танилцуулга сурталчилгаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
15.00-17.00 Уран үгсийн чуулган: Ардын уран зохиолчид, “Болор цом”-ын эзэд
Үндэсний номын сан
15.00-16.30 “Номын эмч” сургалт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
16.00-16.30 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
16.00-17.30 MONBIBLIO сургалт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
17.30-18.00 Хаалтын үйл ажиллагаа
9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд
Үндэсни номын сан:
- “Үнэт ховор номын музей”
- “Уран үгсийн чуулган”
- Монголчуудын номын өв соёл
- Зөөврийн номын сангийн үйлчилгээ
Хүүхдийн номын ордон:
- “Ном” хөтөлбөр - үзэсгэлэн
- “Хүүхэд бүр уншигч” аян - үзэсгэлэн
- Баянхонгор аймгийн “Ном эрдэм” аян – үзэсгэлэн
Улаанбаатар бизнес хөгжлийн төв:
- Номын үзэсгэлэн худалдаа
- Номын хандив цуглуулах ажиллагаа
- Шинэ ном, шинэ бүтээгдэхүүний танилцуулга, нээлт
- Зохиолчдын гарын үсэгтэй худалдаа
- Номон шагналын сантай тэмцээн уралдаанBook.mn нээлт


No comments:

Post a Comment