Миний ертөнц
Миний ертөнцөд тавтай морил
Monday, December 2, 2013
Sunday, December 1, 2013
Монголын хамгийн том ном
Ирэх 7 хоногт үндэсний хэмжээний “НОМЫН БАЯР” ном сонирхогчиддоо үүдээ нээнэ. Жилдээ хоёр удаа болдог баяртаа ном бүтээгчид шинэ бүтээлээ уншигчиддаа хүргэхээр яардаг. Олон ч шинэ ном уншигчдадаа зөвхөн энэ л баяраар хүрдэг. Энэ удаа Монголын Оюутны талбайд болж байгаа гэдэг утгаараа олон ч залуу уран бүтээлчид ном бүтээлээ танилцуулж, худалдаагаа хийх гэнэ. Харин зохион байгуулагчдын зүгээс номын хорхойтнууддаа барьж байгаа нэгэн сайхан бэлэг бол Монголын хамгийн том номыг үзүүлэх ажээ. Ном нь 1.80*1.40 метрийн хэмжээтэй байх юм байна.
Дэлхийн хамгийн том ном
Чех
Улсын төв номын сангийн Клементийн танхимд 2007 оны 9 сарын 20-ноос
2008 оны 1 сарын 6 хүртэл “Чөтгөртэй Библи судар” (The Devil’s Bible) буюу Кодекс Гигас (Codex Gigas) хэмээх “дэлхийн хамгийн том номын нууц” хэмээн алдаршсан номын үзэсгэлэн гарч байна.
Стокгольмын
үндэсний номын санд хэдэн зуун дамжин чанд хадгалагдаж ирсэн энэ ном
анх Чехийн газар нутагт зохиогдсон бөгөөд Европт болсон (1618-1648)
Гучин Жилийн Дайны үеэр уг номыг шведүүд дайны олз болгон нутагтаа
хулгайлж аваачсан түүхтэй. Өнгөрсөн зуунд Берлин, Нью-Йорк хотноо дэлгэн
үзүүлсэн хоёрхон тохиолдлыг эс тооцвол олон нийтийн хүртээл болоогүй
энэ ховор номтой ийнхүү гурван зуугаад жилийн дараа чехүүд анх удаа
танилцах боломжтой болжээ. Эхний сар тусгай захиалгаар, хоёрхон өдөр
өргөн олонд үзүүлж байсан ба өдөр бүр уртаас урт очертой байлаа.
Монгол улсын хамгийн жижиг ном,ногоон дарь
Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх – 5.5х5.5 см. Яг л ийм хэмжээтэй гайхамшигт бүтээл.
1980 онд 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдын” нэг болжээ.
Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, Судар бичгийн хүрээлэн - гийн анхны гишүүдийн нэг, Монгол хэлний алдарт Шагжийн толь бүтээсэн, хожмоо 1937 онд Далай ламд мөргөсөн хэргээр хэлмэгдэн шоронд цаазлуулсан, Билгүүн номч Б.Ринчен - гийн гарын багш, Амар сайд (1886-1941) - ын ойрын төрөл, төвдөч Садоо овогт Сангажавын С.Шагж гэвш 1914 онд Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5.5х5.5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд үсгээр багтаан бичсэн.

Subscribe to:
Posts (Atom)