Sunday, December 1, 2013

Монголын хамгийн том ном



Ирэх 7 хоногт үндэсний хэмжээний “НОМЫН БАЯР” ном сонирхогчиддоо үүдээ нээнэ. Жилдээ хоёр удаа болдог баяртаа ном бүтээгчид шинэ бүтээлээ уншигчиддаа хүргэхээр яардаг. Олон ч шинэ ном уншигчдадаа зөвхөн энэ л баяраар хүрдэг. Энэ удаа Монголын Оюутны талбайд болж байгаа гэдэг утгаараа олон ч залуу уран бүтээлчид ном бүтээлээ танилцуулж, худалдаагаа хийх гэнэ. Харин зохион байгуулагчдын зүгээс номын хорхойтнууддаа барьж байгаа нэгэн сайхан бэлэг бол Монголын хамгийн том номыг үзүүлэх ажээ. Ном нь 1.80*1.40 метрийн хэмжээтэй байх юм байна.

No comments:

Post a Comment