1. Санаа нийлэх нэгнээ олны дундаас олж
Сайн мууг нь таниад анд бололцож
Сарнай нартай хорвоод бодлоо хуваалцан нөхөрлөн
Салахгүй шахам ханьсаад биесээ түшин явдаг
Анд найз гэдэг хорвоод ховор олдох эрдэнэ
Авааль эхнэрээс дутуугүй надад эрхэм байдаг
Найз нөхдөөр минь хэн нэгэн намайг дүгнээд гарна
Насны зөрүү хамаагүй сайн найз л байвал
2. Огторгуйн олон хүний дунд
Онцолж миний найз л эрдэнэ
Их хөрөнгө харж нөхөрлөөгүй
Итгэлт найз минь миний эрдэнэ
Зовох цагт намайг татаж авах
Зоригт найз минь миний эрдэнэ
No comments:
Post a Comment