Sunday, December 1, 2013

Сонирхолтой мэдээ

Хорвоогийн сонин хачин мэдээ мэдээллийн цомгийнхоо энэ өдрийн онцлох цувралыг ТАНИН МЭДЭХҮЙН сонин мэдээгээр өрнүүлж байна.

Мэжбургийн үзэсгэлэнт “усан гүүр
Дэлхийн хамгийн урт бас хамгийн сэтгэл татам усан гүүрийн нэг болох “Madgeburg Water Bridge” нь Герман улсад байдаг. 2003 онд ашиглалтад орсон энэ гүүр нь 918 м өндөрт баригдсан бөгөөд зургаан жилийн хугацаанд нийт €500 сая еврогийн хөрөнгөөр боссон гэнэ.

Дэлхийн гайхамшиг - “The Seven Coloured Earth(s)”
Мэришесийн Холбооны Улсын Чэмарел тосгоны нутагт байдаг эл газар нь байгалийн өвөрмөц тогтоцоороо шагшигдсан дэлхий ээжийн бүтээсэн ховор гайхамшгуудын нэг бөгөөд жуулчдын анхаарлыг ихээр татдаг газар юм байна. 7500 м2 талбайг хамран орших энэ газрын хөрс нь улаан, хүрэн, ногоон, хөх, ягаан, шар гэх мэтчилэн олон төрлийн өнгөний хослолыг шингээсэн хосгүй газар ажээ. Цөөн үгээр тодорхойлбол Мэришесийн өнгө өнгөөр туяарсан үзэсгэлэнт элсэн тасархай гэж болохоор юм байна.
Нэвт гэрэлтдэг толгойтой “загас”
Макропинна Микротосма гэж нэрлэдэг энэ загасыг гол төлөв “Barreleye” нэрээр  нь мэдэх бөгөөд эрдэмтэд 1939 онд анх нээн илрүүлжээ. Атлант, Номхон болон Энэтхэгийн далайгаар нутагладаг эл өвөрмөц загасны толгой болон нүдийг эрдэмтэд түлхүү судалжээ. Нэвт гэрэлтсэн толгойн хэсэгт байх хоёр ногоон бөмбөлөг хэлбэртэй зүйл бол түүний нүд, харин жижигхэн аман дээрх анисан хоёр нүд шиг зүйл нь түүний үнэрлэх эрхтэн юм.

Гэрэлтэй үед түүний нүд тод ногоон болох ба сэлж байхад нь нүд нь хөндлөн, харин идшээ олохдоо босоо хэлбэртэй болдгоос эрдэмтэд энгийн загас шиг харж чаддагийг тогтоожээ. 1939 оноос хойш амьд төрөл зүйлтэй нь тааралдаж байгаагүй эрэмтдийн багийнхан 2004 онд амьд төрөл зүйлийг олж судлан ийн дүгнэлтийг хийжээ.


Сөнөсөн тэнгис дэх давсны өвөрмөц хэлбэрүүд
Дэлхий дээрх хамгийн давслаг нуурын нэг бөгөөд дэлхийн хамгийн нам дор газарт ордог “Сөнөсөн тэнгис”-ийн давслаг чанар нь 33.7% байдаг нь далайн уснаас даруй 8.6 дахин давслаг гэсэн үг юм. Түүнчлэн магни, кальци, иод зэрэг 35 гаруй төрлийн амин дэм агуулдаг нь нуурын давсыг олон төрөл өвөрмөц хэлбэртэй болоход нөлөөлдөг байна.
Шинээр нээн илрүүлсэн нэгэн зүйл “сармагчин”
Сүүлийн 28 жилд анх удаагаа Африкийн ширэнгэн ойгоос ийм нэгэн сармагчиныг нээн илрүүлсэн бөгөөд “Лесула” гэж нэрлэсэн шинэ төрлийн сармагчин 5.4 кг жинтэй, 53 см өндөртэй гэнэ.
Мороккогийн “Шефчаоюүнь” - “Хөх” хот
Газар дундын тэнгис орчим Мороккогийн зүүн хойд нутагт 40.000 орчим оршин суугчидтай “Шефчаоюүнь” хэмээх өвөрмөц “хөх” хот байдаг гэнэ. 1930-аад онд амьдарч байсан Еврей дүрвэгчид хотын барилга байшингуудыг “хөх” өнгөөр будсан бөгөөд “хөх” өнгөөр тодрон харагдах хот жуулчдын зорих дуртай газрын нэг төдийгүй марихуан тариалангийн төв нутаг гэдгээрээ багагүй алдартай юм байна. Хот анх 1471 онд үүссэн түүхтэй бөгөөд зуны саруудад 200 гаруй Европ жуулчид ирдэг мэдээ байна.
Аточа галт тэрэгний буудал дахь үзэсгэлэнт “Ботаникийн цэцэрлэг”
Дэлхий дээрх томоохон галт тэрэгний буудлуудын нэг болох Аточа нь Испаний нийслэлт Мадрид хотын хамгийн гайхалтай галт тэрэгний буудал юм. Чухам юу нь тус вокзалыг “төгс” болгодог вэ гэвэл энд 4000 м2 талбайг бүхэлд нь зүйл зүйлийн ургамлаар чимжээ. 1851 онд вокзалын нэг хэсэг нь хүлэмж байсан ба 1892 онд галд автсаны улмаас дахин сэргээн засварлаж дэлгүүр, кафе, шөнийн цэнгээний газар болон гайхамшигт цэцэрлэгийг байгуулжээ. Вокзалд 260 төрөл зүйлийн 7000 ургамал, мод байх бөгөөд 22 төрлийн загас, яст мэлхийг цөөрөмд үржүүлдэг ажээ.

No comments:

Post a Comment