Ховд аймгийн УЦУОШТ ийн Түүхэн замнал
Ховд аймагт 1936 онд Ховд цаг уурын өртөө байгуулагдсан нь  цаг уурын байгууллагын үндэс суурь болсон. 1965 онд Аймгийн ус цаг уурын товчоо байгуулагдаж зөвхөн агаар мандлын шинжилгээ судалгааны ажил хийж  байсан байна.Анх 4 хүнтэй станц байгуулагдсанаас хойш одоо төв орон нутагт нийт 28 салбар 70-аад ажиллагсадтай томоохон байгууллага болон өргөжиж материаллаг баазын хувьд бэхжин бие даасан үйл ажиллагаа явуулах бололцоотой болсон байна. Манай байгууллага нь төрийн өмчид тулгуурласан улсын төсвөөр санхүүждэг шинжлэх ухаан үйлчилгээний байгууллага юм. 1987 оноос Ус цаг уур орчны шинжилгээний төв нэртэй болсон.