Sunday, December 1, 2013

ховд аймгийн газарзүйн байрлал

Ховд гэсэн үгээр энэ хуудсанд холбогдлоо. Адил нэрт бусад зүйлсийг Ховд (салаа утга) хуудаснаас сонгоорой.
Ховд аймаг
Хоа-мб.png
—  аймаг  —
Хар нуурын эрэг

Сүлд туг

Сүлд тэмдэг
Хоч: "Олон ястны өлгий"
Монгол орон дахь Ховд аймаг
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Ховд
Сум (16) Нэр бүхий 16 сум
Аймгийн төв Ховд
Газар нутаг 76,060.38 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 76,869 хүн [1]
- МУ-ын иргэн 76,677 хүн (99.8%) [2]
Хүн ам (тооц.) 2011 онд 82,333 хүн [3]
Нягт сийрэг 2011 онд 1.26 хүн/км²
Ард түмэн ойрд голцуу олон монгол, цөөн
хасаг, 2000 оны тооллогоор
27.4% - халх, 24.9% - захчин,
11.5% - хасаг, 8.1% - торгууд,
7.9% - урианхай, 7.6% - өөлд ...
Нутгийн олон Ховдынхон
1925-1931 он Баянчандмань уулын
аймагт багтаж байв
1931 он Ховд аймаг үүссэн
Засаг дарга Дамдиндоржийн
Цэвээнравдан (АН)
Цагийн бүс Ховдын цаг (НЗНЦ+7)
Утасны дуг. +976 143
Шуудан-дугаар 84000
Автомашиных ХО
Цахим газар khovd.gov.mn (монголоор)
Ховд (ᠬᠣᠪᠳᠤ) нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог.

Газар зүй

Ховд аймаг нь Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.
Ховд аймгийн нутгаар Ховд, Буянт, Булган, Чонохарайх, Цэнхэр зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар, Дөргөн, Цэцэг зэрэг том, жижиг нуурууд оршдог. Нэвтийн, Булганы, Индэртийн зэрэг рашаан ус олон бий.

Амьтан ургамал

Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.
Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.

Хүн ам

Ховд аймгийн ястан угсаатнууд[4]
Ястан угсаатан Эзлэх хувь
Халх 24.7%
Захчин 24.9%
Казах 11.5%
Торгууд 8.1%
Урианхай 7.6%
Өөлд 7.5%
Дөрвөд 6.0%
Мянгад 4.9%
Бусад 2.0%
Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг.
Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.

No comments:

Post a Comment