Бид энд 8 сарын 27-30 хооронд Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын захиргааны хашаанд майхнаа барьж буудаллаа.
Аймгийн талаар хамгийн түрүүн интернетрүү орж википедиагаас ерөнхий мэдээлэл авлаа.

Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог.
Ховд аймаг нь Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.Ховд аймгийн нутгаар Ховд, Буянт, Булган, Чонохарайх, Цэнхэр зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар, Дөргөн зэрэг том нуурууд оршдог. Нэвтийн, Булганы, Индэртийн зэрэг рашаан ус олон бий.
Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.

Ховд
аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат
гуа тариалдаг. Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант,
Байтаг хоёр Булган суманд байдаг юм.
Хүн ам
Ховд аймгийн ястан угсаатнууд
Ховд аймгийн ястан угсаатнууд
Ястан угсаатан Эзлэх хувь
Халх 24.7%
Захчин 24.9%
Казах 11.5%
Торгууд 8.1%
Урианхай 7.6%
Өөлд 7.5%
Дөрвөд 6.0%
Мянгад 4.9%
Бусад 2.0%
Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Үүнээс гадна Казах-Монгол холилдсон хүн амтай бөгөөд эдгээр нь Монгол хэл ба Казах хэлийг аль алиныг нь ярьдаг.

Ийм ерөнхий мэдээлэл олж аваад бид аймгийн төвтэй танилцахаар гарлаа.
Мэдээж бидний хамгийн түрүүнд очдог газар бол аймгийн төв талбай.
Талбай
бол үзэл суртлын маш чухал хэсэг. Аль ч аймаг сумын төвд талбай байх.
Талбайн голд заавал нэг хөшөө байх учиртай. Монголын томоохон хот суурин
бүр захиргааныхаа өмнө талбайтай, дунд нь ямар нэг хөшөөтэй, хойморт
нь дарга нар зогсох индэр, эсвэл довжоотой байдаг. Үүний нэгэн адил
ховд хот ч мөн адил.
Ховд аймгийн хувьд төв талбай дээрээ 2 хөшөөтэй байв.
Нэг
нь баруун монголын бахархал, ойрдын их хаан Галдан бошигт. Аймгийн төвд
босгосон энэхүү хөшөөн дээр уйгаржин монгол бичгээр "Миний нутгийн
газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэсэн үгийг сийлсэн байна.
Харин нөгөөх нь Ард Аюушын хөшөө. Энэ хүний амьдрал, түүх өнөө үеийн бахархал гэлтэй. Энэ тухай түүх сөхвөл ...
Ард
Аюуш хэмээн алдаршсан Алдаржавын Аюуш нь Ардын хөдөлгөөний цогтой
тэмцэгчдийн нэг байжээ. Тэрээр 1859 онд Засагт хан аймгийн Дархан
Бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд төржээ.Монголын ард
түмнийг манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан
мөлжиж байсан байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай
тэмцэж байв. 1911 онд Маньбазарын хошууны ардуудыг удирдан тэмцсэнийх нь
төлөө хошуу ноён Маньбазар хүнд эрүү шүүлт тулган гяндан хорьсон
түүхтэй. 1911 онд 2 сарын 26-нд А. Аюушийг ардууд чөлөөлсөн бөгөөд 200
гаруй босогчид нийлэн «Цэцэг нуурын дугуйлан»-г байгуулж удирдан хошуу
ноёндоо 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг хүргүүлсэн байна.
Бичигт феодалын дарлалыг эсэргүүцэн засаг ноёдын бурангуй байдлыг
илтгэсэн байх агаад 165 хүн нэрээ тойруулан бичсэн байжээ. Мөн л ийн
тэмцсэний нь төлөө «есөн эрүү» шүүлтээр тамлан зовоогдож давж гарсан хүн
юм. Ард олныхоо төлөө цуцашгүй тэмцсэн түүнийг олон түмэн нь «Ард Аюуш»
хэмээн алдаршуулсан билээ.
Ардын хувьсгал ялан дийлж сайн сайхан цаг ирэхийг үзэж, мэдэрсэн Ард Аюуш 1939 онд таалал төгссөн ажээ.
Ардын хувьсгал ялан дийлж сайн сайхан цаг ирэхийг үзэж, мэдэрсэн Ард Аюуш 1939 онд таалал төгссөн ажээ.
1959
онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд хотод А. Аюушийн
хөшөөг босгож, Цэцэг сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон
байна. 2 өөр цаг үеийн 2 өөр агуу тэмцэгчийг дүр ийнхүү нэгэн талбай
дээр мөнхөрчээ.
Ховд хотоор аялахдаа дарсан хэдэн зургаар фото нийтлэлээ үргэлжлүүлье. .
Алтан гадас одонт хөгжимт драммын театр.
Байгаль орчноо хамгаалцгаая....
Байгаль
хамгаалах үйл ажиллагаанд иймэрхүү сурталчилгааны, мэдээллийн,
анхааруулгын, танилцуулгын самбарын үүрэг, ач холбогдол маш өндөр. Харин
үүнийг хийхдээ загвар, дизайн, агуулга, өгүүлэмж, шийдэл, өнгө, дүрс
зэргийг сайтар бодож хийх хэрэгтэй боловуу. Эдгээр самбарын ач тусыг
үнэлж баршгүй...
Хөдөө аж ахуйн их сургуулийн Алтайн бүсийн салбар сургууль
Ховд аймгийн Музей. Энэ музейг байгуулсан түүх их сонин санагдсан. Энэ тухай музейн ханан дээр юу гэж бичсэнийг харна уу?
10 хоногт ийм байшин барьж байдаг агуу хүмүүс шүү...(10 хоногт үүнийг бариулж байдаг агуу нам ч гэх юмуу)
Ховд аймгийн онгоцны буудал. Энэ аймагт Изнис болон Аеромонголиа нислэг үйлддэг.
"Баруун
монголын хүүхдүүд" нэгдсэн чуулган язгуур урлагийн их наадамд
оролцогчидод баяр хүргэе. Энэ арга хэмжээ нэлээд эрч хүчтэй цар хүрээтэй
өрнөж байсан.
Хүүхдүүд ирж байна
No comments:
Post a Comment